Танилц: Халдварын голомт үүсэж, халдвар тархах эрсдэлтэй болсон хороод

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын Орон зайн дүн шинжилгээний бүлэг энэ сарын 5-16-ны өдөрт бүртгэгдсэн "Ковид-19" халдварын 947 тохиолдлыг мэдээллийн санд бүртгэж, орон зайн дүн шинжилгээний аргачлалаар халдварын эрсдэлийн тархалт, нягтрал, чиг хандлагыг тооцоолж байгаа юм. Тэдний тусгай аргачлалаар тооцоолж гаргасан судалгаагаар зарим газарт голомт үүсэж, халдварын тархалт ихсэх хандлагатай байгаа аж.

Сүүлийн 14 хоногт илэрсэн халдварын тохиолдлын мэдээлэлд тулгуурласан судалгаагаар төвийн зургаан дүүргийн зарим хороонд төв голомт үүсэж, халдвар тархах эрсдэлтэй болжээ. Тодруулбал,

  • Чингэлтэй -6, 13, 14
  • Сүхбаатар -6, 9, 10, 11, 15
  • Баянзүрх -8, 14, 16, 18, 25, 26, 28
  • Хан-Уул -15, 16, 21
  • Баянгол -4, 5, 6, 25
  • Сонгинохайрхан -5, 6, 18, 35 дугаар хорооны нутагт дэвсгэрт халдварын голомт үүсэж, халдвар тархах өндөр магадлалтай байна. Иймд дээрх хорооны иргэд халдвар хамгаалын дэглэмээ чанд сахин, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Бямба Цэрэндаш (176.59.36.245)

    2021-03-17

    Маш харамсалтай мэдээ байна хуч чадал тэвчээр гарган энэ аймшигт овчноос салах ероол дэвшуульеэ

  • (66.181.187.39)

    2021-03-17

    ХӨСҮТ чинь 60.0 мянгаар сөрөг хариу гаргадаг нэж бна тэгэхээр халдвар тархалгүй яахав