Л.Оюун-Эрдэнэ: Тэтгэврийн зөрүүг арилгахтай холбоотой судалгаа хийж,  тэтгэвэр, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатай

МҮЭХ-ны удирдлага, төлөөлөл УИХ-аар хэлэлцэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өмнө хүрсэн түвшнээс дордуулахгүй батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Түүнчлэн нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, хөдөлмөрийн хяналт, Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл, цар тахлын үеийн хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбоотой саналуудаа уламжиллаа.

Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчин бий болгох, шинэчлэн батлах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн хяналтын тогтолцоог гардан хариуцаж, хөгжүүлэхэд МҮЭХ-ны гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд тодотголоо. Мөн Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, насжилт багатай, эргэж буцдаг хууль гаргахгүй байхад анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Тэтгэврийн зөрүүг арилгахтай холбоотой судалгаа хийж,  тэтгэвэр, дундаж цалинг үе шаттай нэмэх шаардлагатайг онцлов. МҮЭХ-той хөдөлмөрийн харилцааг жигд, тэгш хүртээмжтэй байх чиглэлээр бодлогын түвшинд хамтарч ажиллахаа  хэллээ.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын цалин хөлс, ажиллах орчин нөхцөл, нийгмийн асуудал, Монголын тээвэр, холбоо, газрын тосны холбоо хэмнэлтийн горимд ажилчдын цалин хөлсийг бууруулахгүй байхад  Засгийн газар анхаарахыг хүсэв.

Уулзалтад МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат,  Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа, Монголын тээвэр, холбоо, газрын тосны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаа, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Ариунаа нар оролцлоо.

Ерөнхий сайд ойрын хугацаанд Үйлдвэрчний эвлэлийн бусад байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.  

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.126.90.90)

    2021-03-17

    Насаараа ажиллаад 4хүүхэдтэй олон трм газарт ня-бо хашиж бсан хүн хамгийн доод тэтгэьэр авдаг 420,0төг чинь гомдмоор шүү улсад хүүхдээ ч анхөарахгүй ажилласаны шагнал хөөрхиы хөгшчүүл ...

  • Зочин (202.9.46.67)

    2021-03-17

    Яг үнэн шүү.Тэтгэврийн зөрүү арай их байгаа.Насаараа цаг наргүй ажилласан хүмүүс 400-500 байхад зах зээлд түр ажиллаж олон газар бүртгэлтэй төрд ажиллад давхар комданид бүртгэлтэй явсан хүмүүс зальт аргаар тэтгэвэрт гарсан тохиолдол их байгаа үндсэн ажлаараа тэтгэвэрт гардаг баймаар юмаа.Эргэж хараачээ харамсалтай хамт ажиллаж байсан ч тэтгэврийн зөрөөтэй үальт аргаар тэтгэвэр авсан хүн их байнаа