ЭМЯ: 158 хүнээс халдвар илэрч, 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна
- 2021-03-18
- Нийгэм
- 0
Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө.
"Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 158 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна.

Халдварын эх уурхай нь тодорхойгүй иргэд Баянзүрх дүүргийн 10, 5, 22 дугаар хороо, Баянгол дүүргийн 13, 15, 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17,18 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 25 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугээр хороонд амьдардаг хүмүүс байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 81 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 3,212 боллоо. Энэ нь нийт халдварын 71 хувийг эзэлж байна.
Өнөөдрийн байдлаар 1201 хүн эмчлэгдэж байгаагаас гурван хүний биеийн байдал нэн хүнд байна" гэлээ.

