Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, чуулганы хуралдаан завсарлав

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын 2020 оны сонгуульд Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүнийхээ тангаргийг өргөлөө. 

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 13-р тойрог Сэлэнгэ аймагт нэр дэвшсэн бөгөөд сонгуулийн саналын дүнгээр тойрогтоо нэгдүгээр бичигдсэн. Сонгуулийн сурталчилгааныхаа хугацаанд цагдан хоригдож, хорих ангиас сонгуульд өрсөлдсөн түүнд Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны зургадугаар сарын 26-ны өдөр гишүүний үнэмлэх олгосон юм.

Гэвч тэрбээр цагдан хоригдож байсан тул тангараг өргөх ёслолд оролцоогүй бөгөөд түүнийг суллах шийдвэрийг 2021 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан бөгөөд ийнхүү өнөөдөр тангараг өргөж, УИХ-ын гишүүн болж байна.

Түүнийг хэрэг нь шийдэгдээгүй энэ цаг үед тангараг өргүүлэх нь буруу хэмээн Ерөнхийлөгч чуулганы танхимд үгээ хэлсэн бол УИХ дахь АН-ын бүлэг тангараг өргөхийг эсэргүүцэж, чуулганы танхимыг орхисон юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • 059 (103.14.38.134)

    2021-03-19

    5 sayar uurhai avchikhdag yum bol ....bid nar bas avmaar l bna sh dee....ichikhgui tangarag urguchikhjee...am khel ni yaj evlej khelj bnaaaaa.....

  • зочин (59.153.113.60)

    2021-03-18

    сонгогчдын дэмжлэгээр гарч ирсэн тул тангараг өргөх нь зөв түүнээс биш төрийн томилгоо биш

  • зочин (202.9.41.59)

    2021-03-18

    илт баригдсан хулгайч, луйварчинг төрд залсан монголын муухайширал эмэгнэлтэй. өөрсддөө л төр юм байх даа. новш гэж.