Т.Баярхүү: Б.Баатарыг тагнасан асуудлаар Б.Хурцад хэрэг үүсгэн шалгаж байна
- 2021-03-18
- Нийгэм
- 5

"Херо" энтертайментын найруулагч Б.Баатарын гомдлоор ТЕГ-ын дарга асан Б.Хурцад хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Б.Хурц нь ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа "Херо" энтертайментийн компьютерийг хакердаж, мөн найруулагч Б.Баатарыг хууль бусаар тагнаж чагнасан баримтууд илэрсэн байна. Эл асуудалтай холбоотойгоор хэрэг үүсгэн шалгаж байгаа ч ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдүүлэг өгөхгүй байгааг ТЕГ-аас мэдээллээ.
-ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү: "Херо" энтертайментийн найруулагч Б.Баатарын гомдлоор ТЕГ-ын дарга Б.Хурцад хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн алдагдсан бичлэгийг Б.Хурц нь гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан байх магадлалтай нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа. Хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүмүүсийг дуудаж шалгаж байгаа. ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг дуудсан ч одоогоор ирж мэдүүлэг өгөөгүй байна. Б.Хурцад хоёр удаа ирж мэдүүлэг өг гэж дуудсан байгаа. Цаашид ирэхгүй бол прокурорын дуудан ирүүлэх хуудас өгнө.
Б.Хурц нь ТЕГ-ын даргаар ажиллаж байхдаа улс төрийн зорилгоор олон хүнийг хууль бусаар тагнаж чагнасан гэх асуудал мөн яригдаж байна. Үүнээс гадна ТЕГ-ын дарга Б.Хурц нь С.Зориг агсны хэрэгт ял шийтгүүлсэн Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон. Энэ хэргийн шүүх 2019 оноос хойш зургаан удаа болсон ч өдийг болтол шийдэгдээгүй байна.

Сэтгэгдэл (5)
zochin (59.153.87.191)
hurts yagaad tegeed huuli bieluulehgui bna huuliin salbar yalzarsanii shinj hezee negen tsagt ur huuhed ehner ger bul ni uil laig ni edlenee harj bgaarai
059 (103.14.38.134)
Chimgee zailuul zuragtaar yarij bgaa ni uilsaar bgaad nulims ni duussan yum shig kharagdsan ...khii l khooloi ni zangiraad nulims garakhgui...unekheer eleg emterem...busdiin ekhner ur khuukhdiin eejiig ingej zoliond gargachikhaad uuriinkhuu ekhner ur khuukhdiig erkhluuleed zugaa tsengel khuulguud gaviya baiguulsan yum shig yaj amidarch bna...delkhii ch daakhaargui khar nugelten bol Kurts...Zorigiin kheregt Enkhbat gdeg khuniig gadnaas khileer nuuj bas yaj avchirch khils kheregt daalgakh geed amiig ni avlaa daa...ur khuukhed ni buun gomdol uyeiin uyed teegeed uldsen...shivshig ingej amid yavakhaar ....dald or...
059 (103.14.38.134)
uiliin ur bdagiig uhaardaggui zavaan amitan...Khumuusiin amidraliig tam blgochikhood yal zavshaad yavaad bgaa ni zuvuu...ekhner ur khuukhed ni er nukhur etseg shuu yumnaasaa uyeiin uyed ur udmaaraa ichij amidraarai....busdiin zovlond duruulj jargaj amidrakh ni yu l boldoo...unuu uyed baivch khojmiin chini uyed bkhgui shuu...Chimgee gdeg khuukhnii kharakhaar ni ur zurkh umruud bna sh dee...arai ch dee...khiisen uilee edlekh tsag Khurtsad udakhgui irne...
(202.21.107.75)
өөрөөс нь асуу ирэх үү яахав хүчээр ирүүлэх гэж их омогтой олон нууц мэддэг хүн шиг яриад байсан хүн дээ
иргэн (192.82.87.172)
Хурц гуай хуульгүй юм шиг дураараа тонгочиж,Элбэгдоржийн ивээл доор элдэв хэрэг үйлдэж байсан нь эргээд нэг өдөр мулгуу толгой дээр нь бууж ирлээ.Төрийн хуулин доор толгойгоо бөхийлгөхгүй хаачдаг юм.