НЭМҮТ-ийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтныг УОК-ын Шуурхай штабт нэгтгэн ажиллуулна

Шадар сайд Тандалт, тусгаарлалтын шуурхай багийг хуралдуулж, цаг үeийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлж байгаа ажлаа ярилцав.
Халдварын тархалтыг хумих арга барилыг өөрчилж, нийслэл, дүүргийн Онцгой комисс, Халдварт өвчин үндэсний төв, НЭМҮТ-ийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтныг Улсын онцгой комиссын Шуурхай штабт нэгтгэн ажиллуулах шийдвэрийг Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга гаргав.
Тусгаарлалтад орсон иргэдэд сэтгэл зүйч цахимаар зөвлөмж, сургалт өгөх, тусгаарлалтад ороход нь халуун хэмжигч, амны хаалтаар хангах, санал гомдлыг нь шуурхай шийдвэрлэх, ямар эмчилгээ хийж байгаагаа танилцуулж байх зэргийг даалгав гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (103.26.195.137)

    2021-03-21

    АЖЛАА НЭТГЭЭД АНХААРЛАА НЭМЭГДҮҮЛЭЭД ТУРШЛАГААН ДЭЭРЭЭ ДҮГНЭЛТЭЭ ХИЙГЭЭД АЖИЛААЧ