БШУЯ: Сурагчдыг гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хичээллэж өнгөрүүлэх нь зүйтэй

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хоёрдугаар улирлын амралтыг цуцалжээ.

2020-2021 оны хичээлийн жилийн бүтэц ёсоор сурагчид энэ сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-нд амрах ёстой байв.

Боловсрол, шинжлэх ухааны сайдаар тушаалаар сурагчдын 2 дугаар улирлын амралтыг цуцалж, нийслэлд теле болон цахим хичээлийг, орон нутагт танхимын сургалтыг үргэлжлүүлэн оруулахаар боллоо.

Энэ талаар БШУЯ "Сурагчдад хичээлийн хоцрогдол их байгаа учир гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрийг хичээллэж өнгөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)