Б.Хурц: Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн би Баатараас уучлалт гуйна

Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн болох талаар ТЕГ -ын Хэвлэл мэдээлэлийн албанаас өнгөрөгч долоо хоногт мэдээлсэн. Тэгвэл ТЕГ-ын дарга асан Б.Хурц ярилцлага өгчээ.

Энэ талаар найруулагч Б.Баатар өөрийн твитер хуудснаа ингэж жиргэжээ. “ Тагнуул нь улс эх орны язгуур эрх ашиг, аюулгүй байдлын тулд гүйцэтгэх ажил явуулах тусгай эрхтэй. Харин гүйцэтгэх ажлын материалыг олон нийтийн сүлжээгээр цацах нь хуулиа гишгэж улстөржүүлсэн зорилго гэсэн бол Б.Хурц уг ярилцлагадаа “ Нэгэнт шалгагдаж эхэлсэн учраас нуух юм алга Херо студи дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үнэн гэхдээ бидний хайж байсан зүйл байгаагүй Б.Баатар хувь хүнийхээ хувьд гомдолтой явдаг байх.

Тэрийг ойлгож байна. Хэзээ нэгэн цагт нүүр тулж уулзах үед би уучлал гуйж чадна гэжээ. Харин У. Хүрэлсүх, Б.Баатар нарын утасыг чагнасан материалыг олон нийтэд цацсан зэрэг тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажлын материалыг олон нийтэд цацдаг нь уг байгууллагыг улстөрийн байгууллага болгон хувиргасан асуудлаар хариулахаас татгалзсан байна.

Ярилцлагыг бүрэн эхээр нь Eguur.mn сайтаас унших боломжтой.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.126.90.130)

    2021-03-23

    Муу муухай бухнийг хийж, General цол авсан авсан. Барилгачин хурц

  • Зочин (103.26.195.55)

    2021-03-22

    Хувь хүний хувьд хэлэхэд энэ Б.Хурц бас л хэлмэгдэж байгаа хүн Яагаад гэвэл түүнийг Германийн шоронд байхад нь Ц.Элбэгдорж шоронгоос суллан авчирч АТГазрын дэд дарга болгон болж бүтэхгүй юмаа тулгасан хөөрхий Б.Хурц Ц.Элбэгдоржийн тулгалтанд орж л одоо нийгэмд шуугиад байгаа "эрүү шүүлт"-ийг хийсэн байх