УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Б.Пүрэвдорж нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, А.Адъяасүрэн нар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх явдал юм. Гэхдээ тодорхой шалгуур тавих юм байна. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага байх ажээ.

Хамтын тэтгэврийн асуудал нь дараах хэд хэдэн онцлогийг агуулах юм байна. Үүнд:

1. Бусад улс орон төдийгүй манай улсад олон жил хамт амьдарсан нэг гэр бүлийн өндөр настнуудын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд үлдэж байгаа ахмад нь цаг хугацааны хувьд удаан амьдарч чадахгүй байгаа статистик судалгаа байдаг аж. Энэ нь өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, хөгшрөлтийн процесс хурдан явагдах зэрэг сөрөг байдлаар илэрдэг байна. Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм.

2. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өснө.

3. Хамтын тэтгэврийн тухай хууль бий болсноор тэтгэврийн хуримтлалын тогтолцоонд сөргөөр нөлөөлөх байдал үүсэхгүй гэж хууль санаачлагчид үзэж байна.

Хуулийн төслийг “Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай” хуультай адилтган ойлгож болохгүй юм. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуулиар уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг байна.

Тэтгэврийн энэ чиглэлийн зохицуулалт гадаадын олон улс оронд хэрэгждэг байна. Тухайлбал, Чили улсад тэтгэвэр авагч  нас барвал хуримтлалын дансанд үлдсэн хэсгийг нь шилжүүлэх журам, Швед улсад тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалд байгаа үлдэгдлийг өв залгамжлуулах журам хэрэгждэг бол Итали улсад нас барагч нь Италийн иргэн бол түүний эхнэр, нөхөр иргэний харьяалал үл харгалзан тэтгэврийг нь өвлөн авах эрх үүсдэг, АНУ-д гэр бүлийн эхнэр, нөхрийн аль нэг нь нас барахад тухайн цаг үеийнх нь эхнэр, эсвэл нөхөр нь тэтгэврийг нь шууд өвлөн авдаг байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • Иргэн (66.181.188.174)

    2021-03-24

    Хууль баталсан өдрөөс эхэлж үйлчлэх боловуу даа.

  • Иргэн (66.181.188.174)

    2021-03-24

    Хамтран амьдраад 10 ба түүнээс жил гэх мэт зүйл заалт оруулах хэрэгтэй түүнээс хамтран амьдраад хэдхэн жил (тэтгэвэр өвлөхийн тулд хамтран амьдарсан байж болох юм) болсоныг тоооцохгүй байх хэрэгтэй. Тэтгэвэр өвлөхтэй холбоотой сөрөг үйл явдал гарах вий дээ.

  • (202.126.89.205)

    2021-03-23

    АН санаачлаад өгөх болохоор 2 хөгшин нэгнийгээ хурдан үхээсэй гэж бодох болно гэж тайлбар хэлдэг. Хэсэг хугацаанд дарж байгаад өөрсдөө санаачилсан юм шиг МАН- хан улайхгүй туухымаа нээрээ.

  • Монгол (202.9.40.154)

    2021-03-23

    Ө хуулийн сурагсонсогдсоноос хойш олоон жил өнгөрч бн даа. Хөгшчүүлээ хайрлан энэрэх халуун сэтгэл гаргавал олон хүн баярлана даа.. Өтлөх, хөгшрөх, үхэх нь хүн бүрд л таарах тавиланг бодоосой доо.

  • зочин (43.228.129.156)

    2021-03-23

    дэмжиж байна 2017 онд нас барсан хүн энэ хуульд хамрагдаж байгаа юу

    Иргэн (43.228.129.156)

    2021-03-23

    Хууль баталсан өдрөөс эхэлж үйлчлэх боловуу даа.

  • зочин (192.82.78.43)

    2021-03-23

    Эхнэр нөхөр хоёр 20 жил хамт амьдраад нэг нь тэтгэвэр авч байсан, нөгөө нь ажил хийдэг гэж бодвол тэтгэвэр авч байсан нь өнгөрчихлөө гэхэд үлдсэн нь авч болох юм байна гэж бодож бна. Яагаад гэвэл 1- д баталгаатай 2 -т үр хүүхэдтэй,3-т нас барсан хүн нь өндөр настан

  • Zochin (202.179.26.212)

    2021-03-23

    20,30,40 jil khamt amidarsan ch batalgaatai khirnee khuukhed gargaagui bj bnoshdee

  • Зочин (66.181.161.115)

    2021-03-23

    Энэ хууль ардчилсан намын үед батлагдах байсан юм.ард түмэн их дэмжиж байсан.МАНын Эрдэнэбат сайд байхдаа ;2 хөгшин бие биелүүгээ муухай харна; гэсэн балай юм хэлээд болиулсан юм шүү

  • Erdenebileg (66.181.161.119)

    2021-03-22

    saihan huuli bn gehdee nuhur bolon ehner ni 14.deesh hanilj baigaad detgevert garahaasaa umnu nasbarsan bol uldsen ehner bolon nuhur ni ene huulid hamaarah uu

  • B.Batochiriin Pagmasuren (202.9.46.227)

    2021-03-22

    Tetgewer uwlugduh tuhai 2012 ond huuli gargah talaar yarigdaad baisan. Odoo heregjwel gants biy bolson ahmaduudad buyan boloh baihaa.