Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд АН оролцох боломжгүй болох эрсдэл үүсч байна гэв
- 2021-03-24
- Улс төр
- 6

УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бид Ардчилсан намын дотоодод өрнөөд буй үл ойлголцлын үйл явцад хүндэтгэлтэй хандаж маргаан гаргаж буй талуудыг эвлэрүүлэх, дараагийн намын дарга сонгох үйл явцын талаар хоёр талын байр суурийг сонсож, шат дараалсан уулзалтуудыг зохион байгуулсан боловч нэгдсэн үр дүнд хүрээгүй.
Бид 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдсан Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 279 гишүүн оролцсон ээлжит бус 20 дугаар хуралдаанд биечлэн оролцож намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлсэн дөрвөн нэр дэвшигчид амжилт хүссэн болно.
Мөн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр талуудын байр суурийг сонсохоор С.Эрдэнэ тэргүүтэй хэсэгтэй уулзалт хийж, маргалдагч талуудын төлөөлөл оролцсон хамтарсан ажлын хэсэг байгуулж, зөвшилцөх, намын даргын сунгааг нэгтгэн хийх талаар байр сууриа илэрхийлсэн боловч ажлын хэсэг байгуулах, уулзалт хийх боломжийг С.Эрдэнэ тэргүүтэй хүмүүс гаргасангүй. Түүнчлэн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн нэрийг барьж, ажлын хэсэг зөвшилцөлд хүрч сонгуулийг нэг өдөр зохион байгуулахаар болсон мэт буруу ташаа ойлголт, мэдээллийг намын гишүүд болоод нийгэмд түгээж байгаад харамсаж байна.
Ардчилсан намын одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй Үндсэн дүрэмд намын даргын сонгуулийг “цахимаар” явуулах заалт байхгүй.
Нэгдсэн зөвшилцөлд хүрч чадаагүй байж С.Эрдэнэ тэргүүтэй хэсэг олон нийтийн сүлжээнд цахим системээр санал хурааж Ардчилсан намын даргыг сонгох гэж буй тухай мэдээллийг түгээж байгаа нь анхан шатны намын гишүүдийн баталгаат саналаар сонгогдох шинэ удирдлагатай дахин маргаан үүсгэх, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг оролцуулах боломжгүй болгох эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байгааг анхааруулъя.
Иймд зөвшилцөлд хүрээгүй асуудлаар намын гишүүд Та бүхэн хуваагдал талцал үүсгэхгүй, буруу ташаа мэдээллээр төөрөлдөхгүй байхыг анхааруулан энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

УИХ дахь АН-ын бүлэг

Сэтгэгдэл (6)
Монгол (202.179.27.111)
Уул нь Женко еөк өө хийгээд , Хүүк нь засагаа удирдаад явбал Монголчууд маш их дэмжиж болно. Хүүк бол хэзээ ч ерөнхийлөгч биш шүү.
Монгол (202.179.27.111)
Хэрэв ардчилсан нам нэр дэвшүүлэх гүй бол бие даагаад нэр дэвших болно. Тийм тохиолдолд монголчууд Баттулгыг бүр ч ихээр дэмжих болно. МАНАН мафийнхан Ерөнхийлөгчийг дарах гэж их үзэж байгаа тэгэх тусам Монголчуудын тэмцэх хүслийг өдөөх болно.
(202.126.89.99)
Hamgiin dampuu nam. Dotood ardchilal gej bhgui, namiin dargaa buh gishuudeesee songodog iim zavharsan, hund surtaltai, hulgaichid aluurchid luivarchidiin orognol bolson
Гишүүн (64.119.27.31)
Баабар яг л хэлсэн дээ эрдэнийг дагаад байгаа хүмүүсийг гайхаад байх юм.энэ хүмүүс АН нэр дээр дэвшиж УИХ д орсон АН ыг бүрэн төлөөлөх гишүүд
(64.119.27.31)
Эд нар Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан бүрэн эрхтэй гишүүд чиний эрдэнэ энэ намыг булшлаад бүр авсанд хийж булхнээ.Баабар яг л хэлсэн байдаг
(64.119.26.193)
Эд нар Женкогийн фракц уу. Женкотойгоо цуг улс төрөөс зайлвал таарна_ Ардчиллыг устгаж байгаа дурак нь Женко өөрөө.