ХӨСҮТ: Ковид-19 халдварын 285 тохиолдол бүртгэгдсэнээс 18 нь орон нутагт батлагдсан байна

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 

Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 16 лабораторид 13456 шинжилгээ хийхэд 285 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Улмаар дотоодын халдварын тоо 5895 болсон байна. 

285 тохиолдлын 267 нь Улаанбаатарт батлагдсан. Мөн Завхан аймагт нэг, Баянхонгор аймагт нэг, Дархан Уул аймагт долоо, Архангай аймагт хоёр, Төв аймагт хоёр, Дорноговь аймагт хоёр, Орхон аймагт гурван тохиолдол батлагдсан байна. 

Энэ хугацаанд 97 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд эдгэсэн нийт хүний тоо 4044 болжээ. 

Одоогоор 1391 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:

  • Хөнгөн-1169
  • Хүндэвтэр-195
  • Хүнд-21
  • Маш хүнд- 6 хүн байна" гэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай