Тариаланчдыг 26, 27-ны өдрүүдэд вакцинжуулалтад хамруулна

Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан ХХААХҮЯ, Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдыг вакцинд хамруулахаар боллоо.
 
Тариаланчид өнөөдөр, маргааш буюу гуравдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр 9:30-16:30 цаг хүртэл вакцинжуулалтад идэвхтэй хамрагдана уу.


 
Вакцинд хамрагдах хуваарь:
 
Гуравдугаар сарын 26

Өвөрхангай аймаг 10:00
Дорнод аймаг 10:30
Булган аймаг 11:00
Завхан, Архангай аймаг 11:30
Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
Сэлэнгэ аймаг 13:00-17:00
 
Гуравдугаар сарын 27

Төв аймаг 09:00
Сүхбаатар, Увс аймаг 11:00
Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00
Хэнтий болон бусад 13:00-16:00
 
Орон нутагт байгаа тариаланчдаа дөрөвдүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)