Ерөнхийлөгч зарлиг гаргаж ял эдэлж байсан 31 иргэнд уучлал үзүүлж, үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв
- 2021-03-26
- Нийгэм
- 3

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүллээ.
Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангиудад ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.

Сэтгэгдэл (3)
Болд (103.212.118.103)
Жолоочиин торгуулииг нэг удаа тэглэх сөраг бнуу
Дорж (202.9.46.157)
Ерөнхийлөгч АХ-ын 100 жилийн ой угтаж Гэмт хэрэгт холбогдсон яллагдагч, ялтанууддаа Өршөөл үзүүлж суллах хэрэгтэй. Хараад байхад том том хэргүүдийг хэрэгсэхгүй болгож байна. Мөнгөтэйд нь үйлчилдэг байж таарахгүй. Аавын хүүг алагчлаад яахав. Бүгдийг нь өршөөж, шорондоо ариутгал хиймээр юм даа.
Зочин (202.126.89.243)
Хөнгөн ч гэсэн хулгайн хэрэг бол санаатай үйлддэг хэрэг. Уучлаад явуулаад байх юм бол яллах хэрэг байна уу? Наурызын баяр гээд казак иргэдийг уучласан гэж юу гэсэн ч утгатай юм