Ерөнхий сайдаар ажиллах хэцүү байлаа гэжээ

ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путин өнгөрөгч лхагва гаригт өнгөрсөн дөрвөн жил тэргүүнээр нь ажилласан Засгийн газрынхаа сүүлчийн хуралдаан дээр “Ерөнхий сайдаар ажилласан дөрвөн жил хүнд хэцүү байлаа” гэж хэлжээ. 

Түүнчлэн тэрбээр энэ их ажлын ард гарахад тусалсан Засгийн газартаа талархал илэрхийлсэн байна. Өнгөрөгч гуравдугаар сард болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан В.Путин энэ сарын 7-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж гурав дахь удаагаа энэ албан тушаалд томилогдох бол эсрэгээрээ албан тушаалаасаа буух Дмитрий Медведев түүний орыг залгаж Ерөнхий сайд болох юм. 

Э.ЖАРГАЛ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)