Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг сунгалаа

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл сунгалаа.

Хэрвээ та халамжийн болон нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгоогүй, 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч бол 1995-2019 оны хоорондох тэтгэврийн даатгалын тасарсан шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой.

Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу 2020 онд шимтгэлээ нөхөн төлсөн 6516 иргэн нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авч байна.

Эх сурвалж: ХНХЯ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)