ЭМЯ: 321 тохиолдол бүртгэгдсэний 59 нь орон нутгаас илэрлээ
- 2021-03-28
- Нийгэм
- 0
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13057 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 321 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 7014 боллоо. Шинээр бүртгэгдсэн 321 тохиолдол бүгд дотоодын халдвар байсан.


Үүний 262 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 5868 боллоо.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 59 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал
- Дархан-Уул 10
- Баянхонгор 7
- Архангай 19
- Өвөрхангай 8
- Орхон 10
- Говьсүмбэр 2
- Булган 3 тохиолдол илэрчээ.

Өнөөдөр 104 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 4341 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1607 хүн эмчлүүлж байгаагаас
хөнгөн 1386
хүндэвтэр 186
хүнд 27,
маш хүнд 8 хүн байгаа аж.
