Н.Гингрич сунгааг орхилоо
- 2012-05-04
- Дэлхий
- 0
АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчид Төлөөлөгчдийн танхим болон Конгрессийн танхимд суудалтай хоёр том нам өрсөлдөхөөс Ардчилсан намыг төлөөлж, Цагаан ордны өнөөгийн тэргүүн Барак Обама оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. 

АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчид Төлөөлөгчдийн танхим болон Конгрессийн танхимд суудалтай хоёр том нам өрсөлдөхөөс Ардчилсан намыг төлөөлж, Цагаан ордны өнөөгийн тэргүүн Барак Обама оролцохоо албан ёсоор мэдэгдсэн.
Харин түүнтэй өрсөлдүүлэх улстөрчийг сонгох Бүгд найрамдах намын доторхи сунгаанаас Төлөөлөгчдийн танхим /парламентын танхим/-ын дарга асан Ньют Гингрич гарч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Саяхныг хүртэл сунгааг орхино гэсэн мэдээллийг няцааж байсан тэрбээр ийнхүү сунгаанаас гарснаар Митт Ромни, Рон Пауль нар тунаж үлдлээ. Үүнээс өмнө Рик Санторум сунгааг орхиж байсан юм.
Энэ сунгаанд ялалт байгуулсан улстөрч Бүгд найрамдах намаас нэр дэвших эрхийг авч, Барак Обаматай өрсөлдөх юм. Бүгд найрамдах намын сунгаанд дөрвөн улстөрч өрсөлдөж байсан бөгөөд Рик Санторум чансаагаараа Митт Ромнийн дараа хоёрт бичигдэж байв.
Митт Ромни, Рик Санторум нар олон муж, тойрогт ялалт байгуулж Ньют Гингрич, Рон Паулийг хэдийнэ хол орхиод байсан юм. Өөрөөр хэлбэл, Митт Ромни Бүгд найрамдах намыг төлөөлж Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно.
Учир нь Н.Гингрич, Р.Пауль нар түүнийг гүйцэж түрүүлэхгүй нь нэгэнт тодорхой болсон. Н.Гингрич Р.Санторумын дараа чансааны гуравт бичигдэж байсан бол эсрэгээрээ маш бага хувийн санал авсан Р.Пауль кампанит ажлаа үргэлжлүүлсээр байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 6-нд эхэлнэ.
Э.ЖАРГАЛ
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)