Ардчилсан намын даргыг сонгох цахим сонгуульд М.Тулгат ялжээ
- 2021-03-29
- Улс төр
- 0

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлснээр, тус намын даргын цахим сонгуульд нэр дэвшигч М.Тулгат 2134.01 оноогоор ялалт байгуулсан байна. Цахим сонгуулийн санал хураалтад нийт 30077 санал ирснээс нэр дэвшигч Л.Гүндалай 898.58 оноо, Ц.Уртнасан 1020.86 оноо, Ц.Оюунгэрэл 2067.21 оноо тус тус авчээ.
М.Тулгат "Өнөөдөр манай нам маш хүнд байгаа. Энэ нөхцөлд намаа болон ардчиллаа хамгаалж ажиллах шаардлагатай торгон мөч ирлээ гэж ойлгож байна. Өмнө нь дүүрэг, нийслэлийн сонгуулиудад ялж байсан ч энэ удаа маш том үүрэг хариуцлага ирснийг мэдэрч байна.30 жилийн түүхтэй залуу ардчилал ч гэлээ алдаж, онож явсан.
Хар нялхаасаа ардчиллыг хайрлаж өссөний хувьд алдаан дээр нь харамсах үе олон байсан. "Даанч дээ, Ардчилсан нам минь" гэдэг үгийг олон сонсдог байсан. Ардчилалдаа хайртай хүмүүс гадна нь байдагт харамсдаг байсан. Энэ цаг үеэс би хувь хүн биш, Монгол орны, парламентын төлөө бүгдийг зориулна. Бүх гишүүд та бүхэнтэйгээ хамт зүтгэх болно." гэжээ.

Сэтгэгдэл (0)