Унгарын шинэ Ерөнхийлөгч тангаргаа өргөв

Өнгөрөгч лхагва гаригт Унгарын парламент улсын дараагийн Ерөнхийлөгчөөр Янош Адерийг сонгосон байна. Я.Адер сонгогдсон даруйдаа тангаргаа өргөжээ.

Өнгөрөгч лхагва гаригт Унгарын парламент улсын дараагийн Ерөнхийлөгчөөр Янош Адерийг сонгосон байна. Я.Адер сонгогдсон даруйдаа тангаргаа өргөжээ. 
Гэхдээ тэрбээр энэ сарын 10-наас үүрэгт ажилдаа орох аж. Санал хураалтад оролцсон парламентын гишүүдээс 40 нь татгалзаж, 262 нь Я.Адерийг дэмжсэн байна. Санал хураалтын эхний үед парламентын гишүүдийн гуравны хоёрыг саналыг авбал ялалт байгуулсанд тооцдог байна.
Ингэснээр Я.Адер ирэх таван жилд Унгарын Ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо. Я.Адер тус улсын нөлөө бүхий Fidesz намыг байгуулсан гишүүдийн нэг бөгөөд 1998- 2002 онд парламентын дарга, түүнээс хойш Европын парламентад Унгарыг төлөөлж байжээ.  Өөрөөр хэлбэл, тэрбээр саяхныг хүртэл Европын парламентын гишүүнээр ажиллаж байсан байна. 

Э.ЖАРГАЛ 

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)