ЭМЯ: Сүүлийн хоногт 575 хүнээс коронавирус илэрсэнээс 174 нь орон нутагт бүртгэгдлээ
- 2021-03-29
- Нийгэм
- 0
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 13210 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 575 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 7589 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 574 нь дотоодын халдвар, нэг тохиолдол зөөвөрлөгдсөн.

Үүний 400 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 6268 боллоо. Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 174 тохиолдол бүртгэгдсэн.
Тодруулбал

Өнөөдөр 185 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 4711 боллоо.
