ХӨСҮТ: Коронавирусийн 377 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа
- 2021-03-31
- Нийгэм
- 0
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 10652 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 377 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 8447 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 377 тохиолдол нь бүгд дотоодын халдвар. Үүний 328 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 7000 боллоо.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 49 тохиолдол бүртгэгдсэн. Тодруулбал

Өнөөдөр 95 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 4920 боллоо. Түүнлчэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай хоёр хүн нас барсан байна.
