Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардаж​ Дээд шүүхэд шаардлага хүргүүлэв

"Нэхүүл" хөдөлгөөний залуус С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг суллахыг шаардаж Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай нэгдэн Дээд шүүхэд шаардлага хүргүүллээ.

"Нэхүүл" хөдөлгөөн "Бид С.Содномдаржаа болон Т.Чимгээг суллахыг шаардаж Дээд шүүхэд шаардлага хүргүүлж байна. Өглөө 09:00 цагт Талбай дээрээс Дээд шүүхийн гадаа ирсэн байна. Бид зургаан өдөр Сүхбаатарын талбай дээр жагсаж байна. Манай хөдөлгөөний зүгээс Т.Хүрэлбатыг батлан дааж гарын үсэг зурсан" гэв.

Т.Хүрэлсүх " Өнөөдөр миний хийж буй энэ зүйл дүүгээ гаргаад авчих юмсан гэсэн сэтгэлээр л ингэж явж байна. Тэнд манай ээж бие сэтгэлээрээ дарамтанд орж байна. 20-иод хүний амьдралыг үрэн таран хийлээ" гэлээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ЧЕБУРАШКА (202.126.88.192)

    2021-03-31

    СУЛЛАНА ГЭНЭ ҮҮ? ТИЙМ ЮМ БАЙХГҮЙ ЭЭ. ХИЙСЭН НЬ ТОДОРХОЙ БАЙГАА БИЗ ДЭЭ. УДАХГҮЙ УЛАМ БАТАЛГАЖИНА ГЭЭ БИЗ ДЭЭ? ГЭРЧ МЭРЧ МЭДҮҮЛЭГ ЭНЭ ТЭР НЬ БҮГД ТЭДНИЙГ ГЭДГИЙГ НОТЛООД БАЙГАА БУС УУ? ЯАХ ВЭ ЭРҮҮ ШҮҮЛТ ТУЛГАСАН ГЭДЭГ НЬ НОТЛОГДВОЛ ТЭР ЭРҮҮ ШҮҮЛ ТУЛГАСАН ӨНХДҮҮДЭД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ. ТООЦОХ Ч БАЙХ. ТЭРНЭЭС БИШ ЭДНИЙГ ИНГЭЖ ХУДЛАА ДҮЙВЭЭН ДЭГДЭЭЖ ХУДАЛ ПОПРОЖ СУЛЛУУЛНА ЭНЭ ТЭР ГЭДЭГ БОЛ ТЭНЭГ АСУУДАЛ

  • зочин (202.9.40.138)

    2021-03-31

    хэргийн бүх материалыг ил болгох хэрэгтэй дээ. тэгвэл үнэнд арай л ойр тусна.