Улбар шар түвшинд явган эргүүлийн 630, машинт эрүүлийн 220 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

 

ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас өдөр бүр хоногийн нөхцөл байдлын мэдээг хүргэж байхаар боллоо. 

Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлыг "Улбар шар" түвшинд шилжүүлээд нилээдгүй хугацааг өнгөрүүллээ. Тэгвэл эдгээр өдрүүдэд цагдаагийн алба хаагчид явганаар болон машинт эргүүлийг гарган оройн цагаар ажиллаж байна. 

Алба хаагчид 2021 оны гуравдугаар сарын 29-ны өдөр 2472 иргэн, 1507 ААН-ийг шалгаж, шаардлага хүргүүлж ажилласан байна.

Мөн зөрчлийн талаарх 593 гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 101 хэрэг бүртгэгдсэн байна. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)