Гадаадаас ирсэн иргэдийг 7 хоног тусгаарлана

Улсын онцгой комиссын тогтоолоор гадаадаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 7 хоног болгон бууруулах шийдвэрийг гаргаж, холбогдох журамд өөрчлөлт оруулахаар боллоо. Энэхүү шийдвэр дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Өөрөөр хэлбэл, 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш тусгай нислэгээр ирж байгаа иргэдийг тусгаарлах байранд 7 хоног тусгаарлана. Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ирсэн, одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын дагуу 10 хоногийн тусгаарлалтаа дуусгах юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)