ЭМЯ: Коронавирусийн 486 тохиолдол бүртгэгдэж, хоёр иргэн нас барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11876 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 486 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 9327 боллоо. Шинээр бүртгэгдсэн 486 тохиолдлын 484 нь дотоододын халдвар.

Үүний 391 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 7657 боллоо.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 93 тохиолдол бүртгэгдсэн.

Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт, нийт/

Сүүлийн 24 цагт 146 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар нийт эдгэсэн хүний тоо 5216 болов. Түүнчлэн хоёр хүн коронавирусийн улмаас нас барсан. Ийнхүү уг өвчнөөр амиа алдсан хүний тоо 10 хүрэв.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай