АНУ, Хятадын эдийн засгийн хэлэлцээр үргэлжилж байна
- 2012-05-04
- Дэлхий
- 0
АНУ, Хятадын стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээр өчигдөр Бээжин хотын Дайоюутай Төрийн Зочдыг хүлээн авах танхимд эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө амжилтай үргэлжилж байна.

АНУ, Хятадын стратеги, эдийн засгийн яриа хэлэлцээр өчигдөр Бээжин хотын Дайоюутай Төрийн Зочдыг хүлээн авах танхимд эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө амжилтай үргэлжилж байна. Өчигдрийн хэлэлцээрээр, талууд худалдааны тэнцвэртэй бус байдлаас үүдэлтэй хоорондын асуудал бэрхшээлүүдийн талаар байр сууриа илэрхийлцгээжээ. АНУ-ын Эрдэс Баялгын Сайд Тимоти Гейтнер болон Хятадын Ерөнхий Сайдын орлогч Ван Күйшан нар эдийн засгийн яриа хэлэлцээрийг даргалан оролцсон байна.
АНУ-ын тал Хятадын талыг юанийн ханшаа бага түвшинд барьж, улмаар гадны хөрөнгө оруулалтыг өөртөө татах замаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх саналыг тавьжээ. Түүнчлэн, Хятадыг мөнгөн тэмдэгтэндээ тавих хяналтандаа эрч шинэчлэлт хийж, цаашид юанийн үнэ цэнийг нэмэгдүүлэхийг хүссэн байна.
Харин Хятадын тал АНУ-ыг Хятадад импортолдог технологийн өндөр дэвшил бүхий бүтээгдэхүүнүүдийнхээ экспортын хяналтандаа өөрчлөлт оруулж, худалдааны тэнцвэртэй бус байдлыг тэнцвэржүүлэх асуудлаар зохицуулалт хийхийг хүсчээ.
Эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр өндөрлөсний дараа Хятадын Арилжааны Сайд Чен Деминг сэтгүүлчдэд хандаж, мэдээлэл хийсэн бөгөөд одоогоор 2400 гаруй бүтээгдэхүүн АНУ-ын экспортын хяналтанд байдаг гэлээ. Иймд худалдааны тэнцвэртэй бус байдал үүсэхээс ч аргагүйд хүрээд байгааг тэрээр мөн цохон тэмдэглэв.
О.Удвал
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)