ЭМЯ: Сүүлийн хоногт 714 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 714 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 13494 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 714 тохиолдол бүгд дотоодод гарсан халдвар юм. Үүний 630 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 10544 боллоо.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 84 тохиолдол бүртгэгдсэн.

Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт, нийт/: 

Архангай 31

Баянхонгор 10

Ховд 10

Сэлэнгэ 10

Өвөрхангай 2

Төв 3

Баян-Өлгий 2

Дархан-Уул 5

Орхон 8

Сүүлийн 24 цагийн хугацаанд 389 хүн эдгэрч, эмнэлгээр гарсан байна. 

Түүнчлэн нэг хүн коронавирусийн улмаас нас баржээ. Коронавирусийн шалтгаант нас баралтын тоо 19 болж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай