ЭМЯ: 831 тохиолдол бүртгэгдэж, коронавируст халдварын улмаас хоёр хүн нас барлаа
- 2021-04-11
- Нийгэм
- 0
Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 831 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 15014 боллоо.

Шинээр бүртгэгдсэн 714 тохиолдол бүгд дотоодод гарсан халдвар юм. Үүний 765 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэнээр нийслэлд өвчлөлийн тоо 12557 боллоо.
Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 66 тохиолдол бүртгэгдсэн.

Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт, нийт/:

Архангай 14
Ховд 4
Сэлэнгэ 7
Өвөрхангай 1
Төв 11
Дархан-Уул 5
Орхон 2
Булган 1
Хэнтий 5
Сүхбаатар 4
Говьсүмбэр 10
Дорнод 1
Баянхонгор 1
Сүүлийн 24 цагийн хугацаанд 284 хүн эдгэрч, эмнэлгээр гарсан байна. Гэрийн ажиглалтаас 101 хүн эдгэрч гарчээ. Түүнчлэн коронавирусийн улмаас хоёр хүн нас баржээ. 42, 91 настай хоёр хүн нас баржээ. Харин коронавирусийн шууд бус шалтгаантай нас наралт нэг бүртгэгдсэн. Тухайн хүн хорт хавдартай эмчлүүлж байжээ. Коронавирусийн шалтгаант нас баралтын тоо 22 болж байна.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 114 хүний биеийн байдал хүнд, 24 хүнийх маш хүнд байна.

