Харуулын даргаа буудан хөнөөгөөд зэвсэглэн оргосон хугацаат цэргийн хоёр албан хаагчийг баривчилж саатууллаа

Харуулын даргаа хөнөөгөөд, зэвсэглэн зугтсан хоёр цэргийг өнөөдөр 10 цагийн орчимд уулнаас баривчилжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон.

Байлдагчдийн хувьд хоёулаа 19 настай , ахлагч болох талийгаач Г нь 34 настай, гурван хүүхдийн аав байжээ. Оргосон хоёр байлдагчийг одоогоор бариагүй байгаа бөгөөд зугтах явцдаа тэд айлын мотоцикль унаж 50 км явсан ч бензин нь дуусч, уул руу явганаар гарсан.

Тэднийг хил хамгаалах, тагнуулын 100 гаруй алба хаагч эрэн хайх ажиллагаа явуулж, цэргүүдийн эцэг эхийг ууланд авч гаран, утсаар яриулж байгаад барьжээ.

Галт зэвсгээр хүний амь нас хөнөөсөн хэргийг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгах юм.

Ямартай ч зэвсэгтэй оргож, ууланд бүгсэн 2 цэргийг буун дуу гаргалгүй баривчлан саатуулж чадсан байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай