ЭМЯ: 704 хүнээс "Covid-19"-ийн халдвар илэрч, гурван хүн нас барлаа
- 2021-04-12
- Нийгэм
- 0
ЭМЯ-наас халдварын талаарх 11.00 цагийн мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 704 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.
Ингэснээр Монголд бүртгэгдсэн халдварын тоо 15718 боллоо. Үүнээс 5663 иргэнийг хяналтад аваад байна.

Үүний 598 Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Сүүлийн 24 цагт аймаг орон нутагт 106 тохиолдол бүртгэгдсэн.

Аймгууд дахь батлагдсан тохиолдлын тоо /сүүлийн 24 цагт, нийт/:
Ховд 7
Сэлэнгэ 8
Өвөрхангай 7
Төв 28
Завхан 1
Архангай 3
Сүхбаатар 9
Говьсүмбэр
Дундговь 9
Дорнод 1
Баянхонгор 6
Орхон 16
Дархан 8
Сүүлийн 24 цагийн хугацаанд 9516 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Гэрийн ажиглалтаас 357 хүн эдгэрчээ.

Коронавирусийн улмаас гурван хүн нас баржээ. 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй ХӨСҮТ болон бусад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан аж.
