Цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байхыг анхааруулав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хүрээнд  үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн болон бусад албан хаагчид иргэдтэй харилцахдаа ёс зүйтэй байж, зөвлөн туслах үйлчилгээг сайтар үзүүлж ажиллах ёстой гэлээ. Мөн сургууль цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар салхинд гаргаж, дархлааг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг өгсөн юм. Түүнчлэн гудамж, талбайн ариутгал, халдваргүйтгэл, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаг тухай бүрд нь хийж, ачаалалтай байршлуудад автобусны тоог нэмэгдүүлэх, автобус хоорондын зайг 5-7 минутад зохион байгуулах, хөл хорионы өдрүүдэд дүүргийн удирдлагууд болон Захирагчийн ажлын алба хог тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулах ёстойг анхаарууллаа.

Мөн “Ривер гарден”, “Хан хилсс” хотхоныг хоёр талдаа гарцтай болгох, “Хан хиллс” хотхоноос баруун тийш нэг км авто зам тавих, Туул голын эргийн дагуух болон Богд уулын тохижилтын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг өнгөрсөн долоо хоногт өгсөн. Энэ талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Богд уул, Дугуй цагаан, Зүүн ширээт орчимд найман байршилд судалгаа хийсэн. Мөн “Хандлагаа өөрчилье” клубийн залуустай уулзаж, санал солилцсон. Энэ сарын 25-н гэхэд зураг төслийг бэлэн болгоно. Туул голын эргийн дагуу дөрвөн байршил 30 га газарт тохижилт хийхээр зургийн даалгавар бэлэн болсон. Мөн Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас Баянзүрхийн гүүрний баруун хойд талд нийтдээ 9.6 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулах санал ирүүлсэн. Зөвлөлийн хурлаар дэмжиж, ажлын даалгавар хийж байна” гэлээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)