"Хүчит Шонхор" ХХК давамгай байдлаа хууль бусаар ашигласныг тогтоолоо

"Хүчит Шонхор" ХХК нь давамгай байдлаа хууль бусаар ашиглаж, ноёлох үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдлоо. Хүчит шонхор компани нь 2020.07.02-ны өдрөөс "Махны худалдааны түрээсийн зах зээл"-д давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон. Тиймээс Өрсөлдөөний тухай хуулийн 7 зүйлээр Давамгай байдлаа хууль бусаар ашиглахыг хориглодог бөгөөд хуулийн

7.1. Давамгай байдалтай аж ахуй эрхлэгч дараах ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

7.1.1. Зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах

7.1.2. Бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох

7.1.3. Аж ахуй эрхлэгчээс борлуулалтын нэмэлт нөхцөлийг шаардах, Зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах, үндэслэлгүйгээр борлуулалт хийхээс татгалзах. Энэ нь бүс нутгийн байршлаас хамаарсан тээврийн бодит зардлыг тооцсон бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт, үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс бөөний болон жижиглэнгийн худалдан авагчид өгч байгаа урамшуулалд хамаарахгүй.

 

ШӨХТГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • # (64.119.21.235)

    2021-04-13

    Тогтоогоод байхдаа яахавдээ хуцна биз,хэдэн махны ченж худалдагч нарт махны салбараа базуулаад удаж байж. Яаж ч чадахгүй дээ үсрээд торгоно тэгээд болоо,давуу байдал тогтоогоод яахын хүчит шонхорыг хаах юмуу? Та нар яаж ч чадахгүй шүү дээ ганц махны захаа

  • 1010 (203.91.115.54)

    2021-04-13

    Махыг нэг дор бөөгнүүлж биш олон газар захуудад зэрэг нийлүүлэх зохион байгуулах зайлшгүй шаардлагатай ШӨХТгазар онцгой анхаарал хандуулан ажиллах хэрэгтэй мах зарж байгаа худалдагч нар ыг баримт өгдөг болгох МХ газар шалгалт ойр ойрхон байнга шуурхай шалгаж байх шаардлагатай байна

  • Сорооноо (103.57.94.163)

    2021-04-13

    Үнэн бол ШӨХЭАХ .н та нар хөдлөөд цэгцэнд нь оруулаач.

  • (202.55.188.104)

    2021-04-12

    Olon niited anhaaruulaad haachih shudarga nerendee baigaach