“ХАБЭА-н тухай хууль, дүрэм журмыг ажлын байрандаа хэрэгжүүлэх нь сэдэвт” цахим сургалт болов

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2021” 04-р сарын 01-нээс  улс орон даяар  эхэлсэн. Манай улс энэхүү сарын аяныг уламжлал болгон 10 дахь жилдээ зохион байгуулж ирлээ.

Энэ жил  “ХЯМРАЛЫГ УРЬДЧИЛАН ХАРЖ, БЭЛТГЭЛТЭЙГЭЭР ДАВАН ТУУЛЪЯ-ХАБЭА-н ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЬЕ” уриан дор явуулж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас сарын аяны хүрээнд хийгдэх зарим ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ хүрээнд  “ХАБЭА-н тухай хууль дүрэм журмыг ажлын байрандаа хэрэгжүүлэх нь сэдэвт” цахим сургалтыг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгуулав. Сургалтад нийслэлийн 9 дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, ажил олгогчийн 100 гаруй төлөөлөл хамрагдаж, ХАБЭА-н тухай хууль тогтоомж, Ажлын байранд хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтыг сайжруулах, Ажлын байрны аюулгүй ажиллагаа дагаж мөрдөх, түүний ач холбогдол, Мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нь, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол улсын Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, стандартыг үндэсний онцлог, олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн шинэчлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа билээ. Үүний дүнд ХАБЭА-н удирдлага, хяналтын тогтолцоо бүрэлдэн бий болж, хууль эрх зүйн орчин сайжирч, аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудалд тодорхой хэмжээгээр анхаарч, эерэг хандлага төлөвшиж байгаа хэдий ч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчинд өртөж буй ажилтнуудын тоо төдийлөн буурахгүй байна.

Манай улсын хэмжээнд он гарсаар 47, сүүлийн 3 жилийн байдлаар 972 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдэж, Мэргэжлийн өвчин судлалын газрын хяналтад 2020 онд нийт 2961 хүн, 2021 онд 38 хүн шинээр нэмэгдэж оржээ. Энэ нь ХАБЭА-н тухай хууль, холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг сайжруулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шинэлэг үр дүнтэй хэлбэрээр зохион байгуулах шаардлага тулгарч байгаа юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)