Бүхээгтэй машины тэвшин дээр зургаан иргэн унтаж байгаад угаартаж нас баржээ

Самар түүхээр явсан иргэд автомашины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тавдугаар багийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж, нас барсан байдалтай олдсон талаарх дуудлага  цагдаагийн байгууллагад  ирсэн байна.

Хэргийг тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэрэг гарчээ. Тухайн үед гадаа унтаж байсан болон автомашины жолооч нар угаартаагүй байна.

Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)