Үдээс хойшдоо бороо, нойтон цас орно

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өндөөдөр нутгийн төв хэсгээр, 15-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.  Нутгийн хойд хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс, 2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 16-21 градус, бусад нутгаар 8-13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Үдээс хойшдоо бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 8-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр ширүүсч шороон шуурга шуурна. 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 8-10 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)