Имарт худалдааны төвд зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэнээс гаргасан гомдлын дагуу Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Имарт худалдааны төвийн салбарын захирал Н. Отгончимэгийг байлцуулан 2021 оны 04 сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус төвийн ажилтан 1 кг нь 16600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савласан баримтаар тогтоогдсон. Тус төвөөс зөрчлийг газар дээр нь арилгуулж, дахин жинлэн савлаж худалдаасан байна. Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй Скай хайпермаркет ХХК-ийн  Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1 500 000 төгрөгийн торгууль ногдууллаа.

Цаашид иргэдэд сэрэмжлүүлэхэд савласан бүтээгдэхүүн худалдан авахдаа савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг тухайн худалдааны төв, дэлгүүрийн “Хяналтын жин” дээр шалгаж авах нь зүйтэй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Baagii (66.181.176.53)

    2021-04-16

    Luivardaj hanahgui shunaliin huudiinuud bhiinmaa.

  • луиварчин батболд (66.181.184.252)

    2021-04-16

    батболд луиварчин ард түмэнии өмч о толгои нүүрс маш хямд бодож аваад зах зээлиин зараад 4дүүрэг их дэлгүүр том 4 эмарт их дэлгүүр 1жил дотор барьсан баигаа хөл хориотои баихад чингис зочид буудал хүн буухгүи баихад