Хилчид сураггүй болсон 10 иргэнийг эсэнд мэнд оллоо

Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 18-20м/с-ийн хүчтэй цасан шуурга шуурлаа.

Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг малчин өрхүүдээс 7 айлын 10 хүн сураггүй болж хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж иргэдийг эсэн мэнд олоод байна.

Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох 2 тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ гэж ХХЕГ-аас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)