Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар дулаарна.

2021 оны 04 дүгээр сарын 17ы 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

   Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгийн сав газраар 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. 14-16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 12-14 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)