COVID-19 халдварын үед ашиглагдах хүчилтөрөгч өтгөрүүлэгчийг эмнэлгүүдэд хувиарлалаа

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар 18 эмнэлэгт 111 ш хүчил төрөгч өтгөрүүлэгч хувиарлалаа. Сovid-19 өвчний халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед хүчил төрөгчийн аппарат болон хүчил төрөгч өтгөрүүлэгч нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэлд ороод байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 18 эмнэлэгт эхний ээлжинд хүчил төрөгч өтгөрүүлэгчийг өгсөн юм.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 15, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 10, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвт 6 ш,

Сонгино хайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг 10, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг 13, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 5, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Бага-хангай дүүргийн Эрүүл мэндийн төвд 5,

Сэргээн засах клиник төвд 5, Өргөө амаржих Газарт 2, Хүрээ амаржих Газар, Амгалан амаржих Газар Энэрэл эмнэлэгт тус бүр 3, Наркологийн эмнэлэг 3, "Эх, нярайн эрүүл мэндийн үндэсний төв – II"-д 10 ш хүчил төрөгч өтгөрүүлэгчийг хувиарлав.

Нийслэлийн хэмжээнд хүчил төрөгч өтгөрүүлэгч нь 170 ш байсан бөгөөд 111 шээр ийнхүү нэмэгдүүлж байна.

Covid-19 өвчний цар тахал нэмэгдэж байгаа энэ үед нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслээ хүлээн авсан эмч эмнэлгийн ажилчид баяртай байгаагаа илэрхийллээ гэж ЭМЯ-аас мэдээллэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)