ЦЕГ: “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байна

"Гацуурт" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбатыг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын цахим хуудсанд мэдээлжээ.

Эрэн сурвалжилж буй мэдэгдэлд Гацуурт ХХК-ийн гүйцэтгэх захирал "Л.Чинбат нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршин суугаа газраа өөрчилсөн талаараа мэдэгдээгүй, холбоо барих утасны дугаар руу нь залгах үед дуудлагад хариу өгөлгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргээ биелүүлэлгүй таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн"  гэж тайлбарласан байна.

Л.Чинбатын талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагын 11327045 тоот утсанд авна гэжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)