Алба хаагчид ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна

Нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн Цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг 5 байгууллагын 236 алба хаагч нийслэлийн ногоон бүсийн 136 аманд ой, хээрийн болон шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна.

Тухайлбал, хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид өчигдөр буюу 17-нд  гал түймэр гарч болзошгүй 5 зөрчлийг илрүүлж газар дээр нь арилгаж, ногоон бүсэд зорчиж байсан 857 иргэн, 24 автомашинд санамж сэрэмжлүүлэг хүргэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллалаа.

Мөн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо далан давхарт жалганд хог, шар өвс шатаж байсныг илрүүлж унтраасан.

Иймд нийслэлийн нутаг дэвсгэр түймрийн нэн аюултай зэрэглэлд шилжсэн тул шар өвсний болон ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)