УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн ноцтой осол гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зам тээврийн НОЦТОЙ ОСОЛ гаргаж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ.

Тодруулбал, өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн ниссан теана автомашин зам тээврийн ноцтой осол гаргасан байна. Уг автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож, ганцаараа зорчиж явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэх мэдээллийг эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр  67-..УНЦ дугаартай тоёота приус-20 маркын автомашиныг шүргээд, замын хашлага давж, явган хүний зам руу орж, хашаа мөргөн зогссон байна.  Ослын дараа автомашин урд хэсгээсээ шатаж, Онцгой байдлын байгууллага руу дуудлага өгч, гал унтраах ангийн алба хаагчид галыг шуурхай унтраан, аюулгүй болгожээ.

Харин  Б.Пүрэвдорж гишүүн нь ослын дараа эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинаар  ГССҮТ рүү явсан аж.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (192.82.84.245)

    2021-04-19

    худлаа улс төр ярьж, Монголчуудын Төрөөс хулгай хийдэг новшууд ингэж тансаглаж яваа шүү дээ