“Бостон Селтикс” цувралыг тэргүүлж байна

Өнөөдөр NBA-гийн талбайд гурван тоглолт боллоо. Плей-оффын эхний өдөр Д.Рөүз гэмтэл авч тоглолтыг орхисон нь “Чикаго Буллс”-ын амжилтанд сөргөөр нөлөөлж байна. Тэд бүсийн нэгдүгээр байраар гарч ирсэн ч “Филадельфи”-д хоёр дараалан хожигдлоо. Домогт тоглогч Аллен Айверсоны экс баг талбай дээрээ гурав дахь тоглолтоо хийж 
   Өнөөдөр NBA-гийн талбайд гурван тоглолт боллоо. Плей-оффын эхний өдөр Д.Рөүз гэмтэл авч тоглолтыг орхисон нь “Чикаго Буллс”-ын амжилтанд сөргөөр нөлөөлж байна. Тэд бүсийн нэгдүгээр байраар гарч ирсэн ч “Филадельфи”-д хоёр дараалан хожигдлоо. Домогт тоглогч Аллен Айверсоны экс баг талбай дээрээ гурав дахь тоглолтоо хийж 79:74-өөр “Чикаго”-г хожсон аж. Энэ өдөр зочин багаас К.Бузер 18 оноо, 10 самбар, Р.Хэмилтон 17 оноо, Ж.Ноа 12 оноо, Ж.Лукас 12 оноо авсан бол “Филадельфи”-гаас С.Гавис 21 оноо, Ж.Холидей 17 оноо, Э.Турнер 16 оноогоор багтаа тус болжээ.
 
            Донод бүсийн шилдэг баг “Бостон Селтикс” талбай дээрээ “Атланта Хаукс”-ыг 90:84-өөр буулган авч цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэллээ. Ахмад их гурвалаас энэ өдөр П.Пирс 21 оноо, К.Гарнетт 20 оноо, Р.Аллен 13 оноо авсан бол Р.Рондо өнөөдөр гайхалтай байж трипль-дабль хийсэн байна. Тэрбээр 17 оноо, 14 самбар, 12 оновчтой дамжуулалт өгч тоглолтын гол баатар болсон билээ. Харин зочин багаас Ж.Жонсон 29 оноо, Ж.Тиаго 23 оноо, Т.МакГрэди 12 оноо авсан аж.
 М. Золбаатар
www.undesten.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)