Автобусанд угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийж байна

Өнөөдөр нийтийн тээврийн 98 чиглэлд 19 аж ахуйн нэгжийн 739 автобус үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагууд өглөө тээвэрлэлт эхлэхээс өмнө  болон орой тээвэрлэлт зогссоны дараа бааз дээрээ автобуснуудад гадна, дотор угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийж байгаа юм.

Мөн үйлчилгээний цонхтой цагаар буюу 10:00-12:00, 15:00-17:00 цагуудад чиглэл бүрийн эцсийн зогсоолууд дээр халдваргүйтгэлийг хийдэг. Өнөөдрийн хувьд 45 эцсийн зогсоол дээр 729 автобусны доторх хаалга, бариул, суудлуудыг арчиж цэвэрлэн, мананцар үүсгэгч багажаар халдваргүйтгэл хийж, халдвар хамгааллын дэглэм сахиулан ажиллаж байна.

Эцсийн зогсоол дээрх халдваргүйтгэлийн явцад авто тээврийн хяналтын улсын 17 байцаагч хяналт тавьж ажиллаж байгаа юм. Мөн Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газрын 52 ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн үйлчилгээний тусгай горимын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх арга хэмжээнд хяналт тавин ажиллаж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)