ЭМЯ: Халдварын 1311 тохиолдол шинээр бүртгэгдэж, хоёр хүн нас барлаа

ЭМЯ-наас "Ковид-19" халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийж байна. /2021.04.20/

Сүүлийн 24 цагт шинжилгээний хариу нь гарсан 10431 хүний 1311-ээс нь коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 24195 болж байна. 1311 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатарт 1214, орон нутагт 97 халдвар бүртгэгджээ.

Орон нутгийн хувьд 

  • Увс 1
  • Ховд 2
  • Завхан 14
  • Өвөрхангай 3
  • Сэлэнгэ 1
  • Төв 7
  • Хэнтий 4
  • Дархан 61
  • Эрдэнэт 4 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Мөн сүүлийн 24 цагт хоёр иргэн коронавирусийн халдварын улмаас нас барсан байна. Нас барсан хоёр хүний тухайд 75, 82 настай эрэгтэй хүмүүс байжээ. Тэдний нэг нь нийслэлд, нэг нь Завхан аймагт эмчилгээ хийлгэж байсан юм байна. 

Сүүлийн 24 цагт 459  хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,860 боллоо. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай