Иран хүйтэн дайныг эсэргүүцэж байгаа гэж мэдэгдлээ

Өнөөдөр Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван орон ба Герман нэмэгдээд нийт зургаан улсын зөвлөгөөн болж байна. Уг зөвлөгөөн болохоос өмнө Ираны гадаад хэргийн сайд Али 
Өнөөдөр Нэгдсэн үндэстний байгууллагын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн таван орон ба Герман нэмэгдээд нийт зургаан улсын зөвлөгөөн болж байна. Уг зөвлөгөөн болохоос өмнө Ираны гадаад хэргийн сайд Али Акбар Салех АНУ-ын Вашингтон Пост сонинд ярилцага өгөхдөө “Цөмийн хөгжил нь энх тайваны зорилготой” гэж онцлон тэмдэглээд, зөвлөгөөнөөр “Итгэлцлийг дахин сэргээхийн тулд үнэнчээр хичээх” эхлэлийг тавих хэрэгтэй хэмээн дээрх зургаан улсад уриаллаа.
 
        Гадаад хэргийн сайд Салех мөн “Бид томоохон хохирол дагуулах зэвсэглэлийг байнга эсэргүүцэх хандлагыг баримталсаар ирсэн” гээд  дахин цөмийн зэвсгийн хөгжлийн талаар бодохгүй хэмээн онцолсон байна. Иран улс олон улсын тавцанд зүй бусаар дарамт авчирч байсныг харгалзахгүйгээр харилцан ярианы замыг сонгосон хэмээн тус зургаан улсаас харилцан хүндлэлтэйгээр хамтран зөвшилцөхийг хүслээ.
М. Золбаатар
www.undesten.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)