Гүүр, нүхэн гарцуудыг угааж, цэвэрлэлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр зам засвар, арчлалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Энэ хүрээнд “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд зам засвар, арчлалт, үйлчилгээний ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын 17-19-ний хооронд Сансрын нүхэн гарц болон 100 айл, Бөмбөгөр, 120 мянгат, 19-р хорооллын гүүрэн гарцуудын гадна, дотор шилэн фасад, тоноглолуудыг бүрэн угааж, цэвэрлэжээ. Цэвэрлэгээний ажилд нийт хоёр техник, 23 хүн оролцсон байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)