Хүйтний хөндийгөөс хаалга хүртэлх 60 км замыг засварлах, шинэчлэх ажил эхэллээ

Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсэг буюу Хүйтний хөндийгөөс аймгийн Цагаан хаалга хүртэлх 60 км замыг засварлах, шинэчлэх ажил өнөөдөр эхэлж байна.

Зам засварын ажлыг хоёр жилийн хугацаанд гүйцэтгэнэ. Нийт 57.5 км замд их засвар хийхээс 40 км замыг суурь хучилттай нь солих, эвдрэл их гардаг хэсгүүдэд хөрс солих, ус их тогтдог газруудад ус давуулах даланг барьж, 56 цэгийн хоолойг шинэчлэх, 8 цэгт шинээр хоолой барих ажлуудыг хийж гүйцэтгэх юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)