ЗХЖШ: Иргэний дайнд хүрч, улс орноо мөхөөх явдал Монгол Улсад минь бүү нүүрлээсэй
- 2021-04-20
- Нийгэм
- 0

Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Д.Ганзориг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Зэвсэгт хүчин альваа улс төрөөс, намаас ангид байхыг хуулиар зохицуулсан байдаг.
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төртэй холбож байгаа нь улсын батлан хамгаалах чадварыг бууруулах, үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах аюултай.
Зэвсэгт хүчнээ улс төржүүлж, хямралдаа цэрэг, арми татан оруулснаар иргэдийн дайнд хүргэж, улс орноо мөхөөсөн гашуун сургамж олон улсад олонтаа байгаа.
Энэхүү гашуун түүх Монгол Улсад бүү давтагдаасай гэж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга миний хувьд хүсэж байна.
Бүх цэргийн нэгдсэн холбоог байгуулахад цэргийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах асуудлаар эвлэлдэн нэгдэж байсан.
Зэвсэгт хүчний үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхад уриалж байна” гэлээ.
Өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордонд хийсэн мэдэгдлийнхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штаб дээр очих үеэрээ дараах гурван асуудлыг хөндсөн гэв.
- Цэргийн албыг сайжруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийн үйл ажиллагааг шалгах
- Зэвсэгт хүчний 100 жилийг хэзээ зохион байгуулах
- Бүх цэргийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны талаар лавлан асуусан гэв.

Сэтгэгдэл (0)