Эмнэлгээр үйлчлүүлэх, хөдөө явах хүмүүсийн шинжилгээг таван цэгт авч байна
- 2021-04-21
- Улаанбаатар
- 0

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана.
Мөн дээрх шалтгаанаар хөдөө, орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр, нас барсны гэрчилгээ /буяны ажил/ зэрэг баримт бичгийг бүрдүүлнэ.
Шинжилгээ авах цэгүүд:
- Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургууль
- Баянгол дүүргийн 13 дугаар сургууль
- Хан-Уул дүүрэг Буянт-Ухаа спортын ордон
- Сонгинохайрхан дүүргийн Таван шарын Номин агуулахын гадна талбай
- Баянзүрх дүүргийн “Тэнгэр” плаза гадна талбай.

Сэтгэгдэл (0)